АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн 2022-2023 оны хичээлийн нээлтийн өдөр Чингисийн эш хөргийг заллаа.

2022 оны 9-р сарын 9 өдөр

       АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 09-р сарын 01-ний өдөр Хичээлийн А байрны Эрдмийн өргөөнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нээж үг хэлэв. 
Энэ үеэр хөтлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг бүх шатны сургалтын байгууллагад дээдлэн залах, их хааны үйл хэргийг алдаршуулах арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийг танилцуулсан. 
Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш доктор Д.Алтайхүү Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэрэг, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эрхэмлэн дээдлэх, эв эеийг батжуулах түгээн дэлгэрүүлэх зорилгоор багш, оюутнуудад лекц уншив. 


 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020