Loading

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн  канон бичиг хэрэг,  худалдаа, үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэх объектын танилцуулга
Хаяг: Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж 130
Үйл ажиллагааны чиглэл
Талбайн хэмжээ
Хэмжих нэгж
Тайлбар
Канон бичиг хэрэг
8.5
м.кв
Хичээлийн А байранд В1 давхарт байрлана
Худалдаа, үйлчилгээ
18.9
м.кв
Дотуур байранд 2 давхарт байрлана
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн канон, бичиг хэрэг, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 2 обьектийг түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. Үүнд:
–    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, түрээслэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрх бүхий бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
–    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2021 он/
–    Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулийн этгээд бол 2021 оны баталгаажсан санхүүгийн тайлан, талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг/
-    Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх
–    Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал
Түрээслүүлэх объектын 1 сарын 1м.кв үнийн доод хэмжээ 7000₮ /долоон мянган төгрөг/:
Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: Дархан-Уул Аймгийн Дархан сум 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж Анагаах Ухааны Сургууль хичээлийн А байр А-204 тоот өрөө. Утас: 99046754, 99375681
Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутанд нээнэ.
 

© 2020-2024 ALL RIGHTS RESERVED
  • Counter:
  • Today: 0
  • This month: 11,484
  • Total: 446,862