Loading

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Admin 2024 оны 4-р сарын 6 өдөр

     БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны 203 тогтоолын дагуу Сувилагчийн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр 2 багш, 52 оюутантай анх байгуулагдаж, анхны захирлаар Э.Мишгээ, анхны багшаар Г.Жамбалжав, анхны ажилчинаар нярав н.Юра, үйлчлэгч Л.Ааяахүү нар ажиллаж байлаа. Тус сургууль 1969 онд байгуулагдсан цагаасаа Сувилагч, Хүүхдийн хүмүүжүүлэгч сувилагч, Бага эмч сувилагч, Эх баригч сувилагч, Сувилахуйн арга зүйч, Эм найруулагч, Уламжлалт анагаах ухааны сувилахуйн арга зүйч, Уламжлалт анагаахын бага эмч, Бага эмч, Лабораторийн техникч, Анагаахын суурь боловсролын дамжаа зэрэг 24 мэргэжлээр 11000 гаруй эмч, сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтэнг бэлтгэн төвийн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн 90 гаруй хувийг ханган ажиллаж байна.

Зураг. Сургуулийн түүхэн 50 жилийн ойн үеийн хамт олны зураг, 2019 он

    Одоо нийт 103 багш, ажилтан, ажиллагсадтай, 1000 оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Эрдмийн зэрэг цолтой багшийн эзлэх хувь 28.5 хувь болно.
   “ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭНГ БИД БЭЛТГЭНЭ” алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулан сургуулийн дэргэд Дархан Анагаах амралт сувилалын газар, Хонгор сумын эмийн ургамлын судалгааны полигон,  Сайхан сэтгэл клиникийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг.
    Бид чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандарт, Байгаль орчны менежментийн тотолцооны олон улсын ISO 14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, улсын тэргүүний дотуур байраар 2015, 2018 онд 2 удаа шалгарсан болно. Жил бүр 60-80 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Сүүлийн 4 жилийн төгсөгчдийн мөшгих судалгаагаар ажил эрхлэлт 80-84.8 хувьтай болно. 
    Тус сургуулийн захирлаар Эрхэмбаярын Мишгээ (1969-1970), Гэндэнжав Жамбалжав     (1970-1972), Түдэв Хорхой (1972-1985), Тогтох Баатар (1986-1993), Пууж Хайдав (1993-1998), Молом Нямсүрэн (1998-2012), Даваа Зоригтбаатар (2012-2016), Баатар Баясгаланмөнх 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна.
Сургуулийн хаяг: Монгол улс, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 30 дугаар хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж 130.
Шуудангийн хайрцаг: Төв шуудан 903
Емайл хаяг: darkhanuul@mnums.edu.mn 
Сургуулийн веб: www.mnums-da.edu.mn

 

© 2020-2024 ALL RIGHTS RESERVED
  • Counter:
  • Today: 29
  • This month: 16,795
  • Total: 459,240