Ачаалж байна

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН ISO14001:2015 СТАНДАРТ

Админ 2024 оны 11-р сарын 13 өдөр

Тус сургууль нь 2018 оноос Байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын ISO14001:2015 стандартыг хэрэгжүүлэн “Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах замаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацад суурилсан боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагааг байгальд ээлтэй орчинд чанартай хүргэнэ” гэж Байгаль орчны бодлогоо тодорхойлон ажиллаж, Стандарт хэмжилзүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын №004 тоот гэрчилгээг эзэмшин ажиллаж байна. 

Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартын баталгаажуулалтыг жил бүр амжилттай дүгнүүлж, 2022 онд стандартын Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн газраас магадлах аудитыг хийж амжилттай магадлуулан 2025 он хүртэл стандартын эрхийн гэрчилгээг сунгуулсан. 

 

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 60
  • Энэ сард: 16,617
  • Нийт: 459,062