“НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ, ДОТООД АУДИТОР” БЭЛТГЭХ СУРГАЛТАД БАГШ, МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМРАГДЛАА.
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль нь 2026 онд нэгдсэн менежментийн тогтолцооны ISO стандартуудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Зорилтын хүрээнд нэвтрүүлэх багийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Олон Улсын Стандартын Академиас зохион байгуулсан чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2015 стандарт, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартуудын шаардлага, байгууллагад нэвтрүүлэх ач холбогдол, үр дүнтэй хэрэгжүүлж, сайжруулах талаар нэгдсэн суурь ойлголт өгөх, ур чадвар эзэмшүүлэх арга зүйн сургалт 2026 оны 03 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд зохион байгуулагдав.
Сургалтад эм зүйн тэнхимийн багш Б.Хулан, суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Б.Хонгорзул, оюутны дотуур байрны багш С.Хандсүрэн, эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн М.Бат-Амгалан, нийгмийн эрүүл мэнд-уламжлалт анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш Э.Бямбасүрэн, анагаахын суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багш Б.Цэвэлмаа, сургалтын албаны дарга Б.Хандаа нар хамрагдлаа.

“БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 21001:2025 СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-Т АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО.
Дэлхийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон Улсын Стандартын Академиас санаачилан боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2025 олон улсын стандартыг хэрэгжүүлэх сайн туршлага, инновац, байгууллагын соёл, шийдлүүдийг хуваалцах, харилцан суралцах орчныг бүрдүүлэх зорилготой хэлэлцүүлэг 2026 оны 03-р сарын 30-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн хурлын зааланд зохион байгуулагдав. Тус хэлэлцүүлгээр олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэгч Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Шихихутаг их сургуулийн төлөөлөгчид оролцож сайн туршлагаа хуваалцлаа.
Тус хэлэлцүүлэгт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Хөтөлбөрийн чанар, Цахим сургалтын албаны дарга Б.Чойням, Био-Анагаахын сургуулийн багш, доктор, дэд профессор О.Болорсайхан болон Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн төлөөлөл оролцлоо.
