Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АУС-ИЙН БАГШ, ОЮУТНЫ ОНЛАЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-21” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Админ 2021 оны 4-р сарын 26 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн “Судлаач оюутан-2021” оюутны онлайн эрдэм шинжилгээний хурлыг 2021.04.01-ний өдрийн 11.00 – 12.30 цагийн хугацаанд, “Эрдмийн чуулган-2021” багш нарын онлайн эрдэм шинжилгээний хурлыг 2021.04.01-ний өдрийн 14.00 – 19.10 цагийн хугацаанд онлайнаар амжилттай зохион байгууллаа. Хурлыг салбар сургуулийн захирал АУ-ны доктор Б.Баясгаланмөнх нээлээ. 
Судлаач оюутан – 2021, шилдэг илтгэлүүд:
I байр – Цахим орчинд суралцаж буй оюутнуудын цахим хэрэгслийн зохистой хэрэглээний асуудалд. АУСБ I дамжааны оюутан Х.Анужин, Б.Сувд-Эрдэнэ, удирдсан багш Б.Хонгорзул, Б.Болортуяа
II байр – Оюутнуудын хөхний эрүүл мэнд, зарим эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох нь. Сувилахуйн III дамжааны оюутан А.Уранбилэг, удирдсан багш Д.Оюунцэцэг
III байр – Цар тахлын үеийн стресст гамк (гамма-амин-тосны-хүчил) –ийн дутагдал нөлөөлөх нь. АУСБ-II дамжааны оюутан С.Инкар, Ч.Өнөржаргал, Б.Нямдорж, удирдсан багш Ц.Эрдмаа, Г.Ууганцэцэг
Тусгай байр – Хүүхдүүдийн дундах enterobius vermicularis шимэгчийн халдварын тархалтын судалгаа. Лабораторийн техникчийн III дамжааны оюутан Н.Сүнжидмаа, Т.Оюунтуяа, удирдсан багш Л.Алгирмаа
Тусгай байр – Коронавирүст (covid -19) халдварын үеийн амны хаалтны хэрэглээний талаарх мэдлэг хандлага. Эх барихуйн IV дамжааны оюутан Д.Цэнгэлмаа, Д.Одонтунгалаг, М.Азжаргал, удирдсан багш Ц.Эрдмаа Г.Ууганцэцэг
Эрдмийн чуулган – 2021, шилдэг илтгэлүүд:
Аман илтгэлийн төрлөөр:
I байр – Анагаахын оюутнуудын вебэд суурилсан цахим шалгалт болон уламжлалт цаасан шалгалтын гүйцэтгэл ба сэтгэл ханамжийн үр дүнг харьцуулсан нь. У.Баттамир, Э.Мөнхчимэг, Д.Отгонцэрэн, Б.Баясгаланмөнх 
II байр – Цахим сургалтыг хөгжүүлэх асуудалд. Б.Болортуяа, Б.Хонгорзул, Ц.Болормаа, Э.Мөнхчимэг, У.Баттамир, Б.Хандаа 
III байр – Багш, ажиллагсдын дундах витамин Д-ийн дутагдлыг тодорхойлох судалгаа. Ж.Номин-Эрдэнэ, Л.Алгирмаа, З.Оюунтогтох, Ц.Номин-Эрдэнэ, Б.Баясгаланмөнх 

E-poster төрлөөр:
I байр – Цахим сургалтан дахь оюутнуудын суралцах үйлийг сайжруулах асуудалд. Б.Хонгорзул, Б.Болортуяа, Н.Болормаа, Э.Мөнхчимэг, У.Баттамир, Б.Хандаа 
II байр – АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн 2017 оны төгсөгчдийн мөшгих судалгаануудын харьцуулсан үр дүн. Г.Ганцэцэг, Н.Эрдэнэцэцэг, Л.Алгирмаа, О.Отгонтогоо, Б.Баясгаланмөнх 
Хуралд онлайнаар нийт 90 орчим багш, ажилтан, оюутнууд оролцсон бөгөөд сонирхолтой асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнөж, 2-р хэсгийн илтгэгчдийн хэлэлцүүлэг 1 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэв. Хурлын төгсгөлд шүүгч нар болон бусад багш нараас судалгааны ажлуудтай холбогдох саналуудыг илэрхийллээ. 
Хурлын удирдамж, хөтөлбөр болон хурлын үеийн зургийг хавсаргав.


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 15
  • Энэ сард: 16,677
  • Нийт: 459,122