
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль, Турк улсын ЭГЭ их сургуулийн Эрүүл Мэндийн сургуультай хамтран Олон улсын эх баригчдын өдөрт тохиолдуулан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр "THE CURRENT ASPECTS OF REPRODUCTIVE HEALTH” олон улсын On-line эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Цахим хуралд 8 орны 230 гаруй эрдэмтэн судлаачид оролцож нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн.