Ачаалж байна

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Х.ДАМДИНЖАВЫН НЭРЭМЖИТ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ - III ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ Хурал зохион байгуулагдлаа

Админ 2021 оны 10-р сарын 12 өдөр

Хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Эрдмийн өргөөнөөс удирдаж явуулав. Хурал өглөө 10.00 - 17.30 цагийн хугацаанд үргэлжиллээ.
Хурлыг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн захирал, Анагаах ухааны доктор Б.Баясгаланмөнх нар нээж үг хэллээ.
    Энэ удаагийн хурлаар Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжавд хүндэтгэл үзүүлж, албан ёсоор нэрэмжит хурал болгон зарлалаа. Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд багш Х.Дамдинжавын танилцуулга, бүтээлийн бичлэгийг үзүүлж, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа. Мөн АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн “Эрдмийн Од” медалиар шагнаж урамшууллаа.  
Тус хурлын зочин илтгэлийн хэсэгт Монгол улсын хэмжээнд нэр хүндтэй зочин профессорууд, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн холбогдох албан тушаалыг хашиж хүндтэй докторууд илтгэл, сургалтыг хийлээ. Үүнд: 
•    Монголын уламжлалт анагаах ухаанд дагаж мөрдөж ирсэн эмчийн ёс суртахууны асуудлын мөн чанарыг тодруулан авч үзэхүй. АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн багш, Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж
•    Анагаах ухааны ёс зүйн асуудал. Шинжлэх Ухааны Академийн Философийн Хүрээлэн, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Тунгалаг
•    Ковидын үеийн байгууллагын соёл, эмч ажилчдын харилцаа. Хүний их эмч, Эрх зүйч, Хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл
•    Удирдах ажилтны ёс зүй. ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны Соён гэгээрүүлэх дэд зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, Анагаах ухааны доктор Д.Оюунбилэг
•    Анагаахын сургуулийн оюутнуудын ёс зүйн боловсролын асуудалд. АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн багш, Клиникийн профессор Д.Нямаажав
Энэхүү хуралд Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр боловсрол олгож буй 9 их, дээд сургууль, нийт 10 гаруй эрүүл мэндийн байгууллагуудаас илтгэл ирүүлсэнээс аман илтгэлийн төрлөөр 13, цахим постерын төрлөөр 8 илтгэлийг хэлэлцүүлж шилдэгүүдийг шалгарууллаа. Хурлын шүүгчээр МУ-ын гавьяат багш Х.Дамдинжав, доктор Д.Оюунбилэг, доктор Б.Мэндхүү нар ажилласан. 
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил – III” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын эмхэтгэлийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн mnums-da.edu.mn вэбэд байршуулсан болно.

 


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 6
  • Энэ сард: 16,911
  • Нийт: 459,356