Ачаалж байна

ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ-ЗӨВ ХАНДЛАГА” СЭДЭВТ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ - VI  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ  ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Админ 2022 оны 12-р сарын 13 өдөр

   АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх хурлыг нээж үг хэллээ. Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга, доктор, профессор Х.Тамир, Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Дархан-Уул аймгийн ИДМСК-ийн гүйцэтгэх захирал, Дархан-Уул аймаг дахь Уул Уурхай, Эрчим Хүчний Политехникийн коллежийн захирал Д.Чадраабал, МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Баяржаргал МУИС-ийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн захирал, доктор С.Батдулам нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Модератор: Доктор, профессор А.Лосол / Дархан Дээд Сургууль/ Доктор, дэд профессор О.Отгонтогоо /АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургууль/

   Дээд боловсролын асуудалд Төрийн өмчийн их, дээд сургуулиудын ажлын албаны дарга, доктор Ж.Ариунболд, Андрогогид анхаарал хандуулах нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн зөвлөх, доктор, профессор С.Эрдэнэцэцэг, Чанарын баталгаажилт – Олон улсын чиг хандлага АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн харилцааны ур чадварын тэнхимийн багш, доктор, дэд профессор О.Болорсайхан, Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, хөгжлийн чиг хандлага АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нар зочин илтгэл хэлэлцүүллээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 26
  • Энэ сард: 16,854
  • Нийт: 459,299