Монголын Анагаах ухааны боловсролын холбооны Х хурал “Хувьсаж буй дээд боловсрол, хөтөлбөрийн хөгжил, чанарын баталгаажилт” сэдвийн дор ЭМЯ, БШУЯ, МАУБХ хамтран зохион байгуулж 13 анагаах ухааны сургуулийн 160 гаруй төлөөлөл оролцлоо. Тус хурлаар Анагаах ухааны боловсрол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МАУБХны Шилдэг судлаачаар шалгарсан Дархан-Уул аймгийн салбар АУС-ын захирал, дэд профессор,АУ-ы докторБ.Баясгаланмөнх багшдаа баяр хүргэе.