АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургуульд уламжлалт анагаах ухааны бага эмч, сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ойд зориулж, оюутан залуус, судлаачдын эрдэм судлалыг хөхүүлэн дэмжих, шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдад сэдэл төрүүлэх зорилгоор Уламжлалт Анагаахын Сургууль, орчин цагийн уламжлалт анагаах ухааны дэг сургалтыг үндэслэгч МУ-ын хүний гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, академич, анагаах ухааны доктор, профессор Намралын Төмөрбаатар багшийн нэрэмжит “Монгол анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн ЭШМТА, НЭМ-УАУ-ны тэнхим болон АШУҮИС-ийн МАУОУС хамтран 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Хуралд МАУОУС-аас МАУОУС-ийн захирал АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш, УАУТХ-ийн захирал,
Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа, МАУСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор С.Доржбат, УБЗТ-ийн эрхлэгч,
АУ-ны магистр Г.Мөнхзул, БАС-ийн багш БС-ын доктор Х.Цэрэнвандан, МАУСТ-ийн багш АУ-ны доктор, дэд профессор Т.Алимаа, АУ-ны магистр Б.Золзаяа, ЗТЗТ-ийн багш АУ-ны магистр Э.Уянга, БС-ын магистр Д.Энхмаа, ДӨСТ-ийн багш АУ-ны магистр Д.Рэгзэдмаа нар оролцлоо.
Хуралд зочин илтгэгчээр УАУТХ-ийн захирал, Академич, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа “Монгол Анагаах ухааны хөгжлийн чиг хандлага”, АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Уламжлалт анагаах ухааны сургалтын өнөөгийн чиг хандлага, шинэчлэл”, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн НЭМ-УАУ тэнхимийн багш, БС-ын магистр А. Батзул “АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн Уламжлалт анагаах ухааны сувилагч бэлтгэж ирсэн түүхэн хөгжлийг тоймлох нь” гэсэн сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн АШУҮИС-ийн МАУОУС, АУС, БАС, НАСС, Сувилахуйн сургууль, Говь-Алтай аймаг дахь салбар АУС, Монос ЭЗШУИС, Шинэ Анагаах ИС, Оточ маарамба ИС, БАХүрээлэн зэрэг олон сургуулиудаас нийт 30 гаруй илтгэл ирүүлснээс:
• Тэргүүн байр: Б.Норжинханд, Б.Оюундарь, Удирдсан багш: О.Хуягбаатар, С.Доржбат, Б.Цэрэнцоо, М.Баттөр, А.Оюунбаатар. ШУА-ийн химийн технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн МАУОУС, БАС. “Гар угаагч гелийн зарим бактерийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн”
• Дэд байр: С.Цээлээ, Удирдсан багш: Д. Рэгзэдмаа, С.Сээсрэгдорж, АШУҮИС-ийн МАУОУС “Ходоодонд орших бадганы хорхой түүний өвчин үүсгэх нөхцөлийг Helicobacter pylori /H. pylori/-тай харьцуулан судалсан нь”
• Гутгаар байр: Г.Марал-Эрдэнэ, А.Уянгамаа, Б.Батдаваа, Удирдсан багш: Ц.Чимгээ, Ч.Ерөөлт, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль “Ургамлын гаралтай нийлмэл бэлдмэлийн тайвшруулах үйлдлийн судалгаа” илтгэлүүд тус тус шалгарч тус бүр мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнуулав.
Хурлыг АУИС-ийн 1993 оны УА-ын ангийн анхны төгсөгчдийн нэг Д.Тунгалагтамир захиралтай Дархан-Уул аймгийн “Цанид” уламжлалт эмнэлэг,“Дархан-үйлс” уламжлалт эмнэлэг, “Энх-Уламжлал” уламжлалт эмнэлэг тус тус ивээн тэтгэн оролцов.