
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулийн “Судлаач Оюутан Дархан-2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 03 сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Шүүгчээр:
- Анагаах Ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх
- Боловсрол судлалын доктор, дэд профессор Б.Мэндхүү
- Техникийн Ухааны доктор, дэд профессор М.Оюун
Модератороор:
- Судлаач оюутан клубын тэргүүн, Сувилахуйн 2-р дамжааны оюутан С.Дэлгэрмаа
- Анагаах ухааны суурь боловсролын 1-р дамжааны оюутан А.Сэрчмаа нар ажиллалаа.
Шилдэг илтгэлээр:
- Iбайр: Ц.Бялхамбилэг (АУСБ-Ⅰ), З.Оюунтогтох (Сувилахуйн шаталсан-Ⅰдамжаа), Ж.Номин-эрдэнэ, О.Отгонтогоо нарын “Хонины сүүлний тостой савангийн гар халдваргүйжүүлэх чанарыг судалсан дүн”
- Ⅱбайр: С.Дагиймаа, Б.Нямцэцэг (Сувилахуйн-Ⅳ), Д.Оюунцэцэг нарын “Амилуулах суурь тусламжийн талаар худалдаа, үйлчилгээний ажилтнуудын мэдлэг, чадварыг үнэлэх нь”
- Ⅲбайр: М.Урансарнай, О.Даваасүрэн (Сувилахуйн-Ⅰ), Б.Булган, Ц.Нандинсүрэн нарын “Хатаасан лимон, хүрэн манжингийн эко бүтээгдэхүүний химийн зарим үзүүлэлтийг тодорхойлсон дүн”
- Тусгай байр: Б.Батцэцэг, Х.Хонгорзул, М.Нямсүрэн (ХЗ-Ⅱ), Л.Ганчимэг нарын “Ахмад настны өдөр тутмын үйл ажиллагааны бууралт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг судалсан нь”
- Тусгай байр: З.Дөлгөөн (Сувилахуйн-Ⅳ), Л.Хоролсүрэн (АУСБ-Ⅱ), Д.Оюунцэцэг нарын “Сувилахуйн мэргэжлээр төгсөх оюутнуудын эмнэлэгт ажиллахад бэлтгэгдсэн байдлыг судлах нь”
- Тусгай байр: Г.Ариунсайхан, Э.Тунгалагтуул (Сувилахуйн Ⅳ), Д.Оюунцэцэг нарын “Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлох нь”
Хуралд 18 илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн нийт судлаач оюутнууддаа болон “Шилдэг”-ээр шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэж, эрдэм судлалын өндөр амжилтыг хүсье!