“ДЭЭД БОЛОВСРОЛ- ЭРИН ҮЕ” сэтгүүлд материал хүлээн авах журам
Тус сэтгүүл нь эрдэм шинжилгээний өгүүлэл, тойм өгүүлэл, бүтээлийн шүүмж, боловсрол судлалын талаарх туршлага гэсэн төрлүүдээр бүтээлүүдийг хүлээн авч байна.
Бүтээлд тавигдах шаардлага
Бүтээл нь дараах бүтэцтэй байна.
Гарчиг (Монгол, англи хэлээр, 3 мөрөнд багтааж бичнэ)
Зохиогчийн нэр (Зохиогчдын нэрс, харъяалал, цахим хаягийг бичнэ)
Түлхүүр үг (Монгол, англи хэлээр, 3-5 үгтэй)
Хураангуй (Монгол, англи хэлээр, 250 үгэнд багтаасан)
Үндэслэл
Зорилго, Зорилт
Шинэлэг тал, практик ач холбогдол
Судалгааны арга аргачлал
Судалгааны үр дүн ба хэлцэмж
Судалгааны дүгнэлт
Ном зүй гэсэн бүтэцтэй байна.
Бичвэрийн хэлбэр /Format/
Үндсэн үр дүнг Times New Roman 12 үсгийн фондын хэмжээгээр, мөр хоорондын зай 1.5 байх ба тодотгосон үг ба нян вирусын нэрийг Italic-аар бичнэ.
Хүснэгт
Хүснэгтэнд гарчиг өгч тайлбар хийсэн байх ба Араб тоогоор дугаарлан хүснэгтийг зүүн дээд хэсэгт бичнэ. Жишээ нь Хүснэгт 2., Symbol болон тэгшитгэл оруулахдаа “Math Type” цэсийг ашиглан файлийг зөвхөн doc. өргөлтөөр хадгалсан байх.
Зураг
Бүх зураг ба хувилсан /scan/ зураасан зургуудыг электрон хэлбэрт оруулан JPEG, TIFF өргөтгөл бүхий 300 dpi нягтралтай, MS office програмын ашигласан байх ба Зургийг “Зураг ” гээд дугаарласан байх. Жишээ нь: Зураг 1. Зураг доторхи бүх зураас, үсэг, дугаар зэрэг нь ойлгомжтой тод байх
Товчлол
Эхний удаа товчилсон үгийг шууд хэрэглэлгүй бүрэн хэмжээгээр дурьдсаны дараагаар товчлолыг хэрэглэх
Ишлэл
Бүтээлд тусгагдсан санаа бүр мэдээллийн эх үүсвэрээ тодорхой дурдсан байх ба ном зүйн дарааллын дугаарыг тухайн санааны дээд хэсэгт байрлуулан бичнэ. Ишлэлд зохиогчийн нэр буюу оныг оруулахдаа Зохиогчийн нэрийг бүтэн бичих ба оныг хаалтанд дотор бичнэ. Жишээ нь: Wong, Laschinger (2012) нар орчин үеийн манлайллын дүр төрх нь тухайн байгууллагын амжилтын гол үзүүлэлт байна гэж үзжээ.
Талархал
Ном зүй
Номзүйн жагсаалтыг тусгай хуудсан дээр, зохиогчийн нэрний эхний үсгийн дагуу цагаан толгойн дарааллаар (эхлээд өөрийн орны, дараа нь гадаадын зохиогчтой бүтээлийг) эсвэл бүтээлд оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Ном зүйн жагсаалтанд Зохиогчийн нэр, өгүүллийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэсэн газар, он, дугаар, хуудсыг заавал бичнэ.
Жишээ нь: Р.Мөнхцэцэг, Эх орны эмийн үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, УБ,2011, 97-99х
Цахим эх үүсвэр:
Дараах байдлаар бичнэ.
World Health Organization. (2011). Strategic directions on industrial policy in
Mongolia. Retrieved from http: www.//unido.org/Data1/Statistics/Utilities/docnew.cfm?id
Судалгааны ажлыг хүлээн авах
Таны өгсөн материалыг хүлээж авсаны дараа редакцийн зөвлөлийн 1-2 гишүүнд өгч хянуулж, зохих засварыг хийсний дараа сэтгүүлийн зөвлөлийн шийдвэрээр хэвлэнэ. Сэтгүүлд ирүүлэх судалгааны материал өөр бусад сэтгүүлд хэвлэгдсэн тохиолдолд хүлээн авах боломжгүй болно.
Материал хүлээн авах журам
Материалыг dulamsuren@mnums.edu.mn хаягаар хүлээн авах ба 94690036 дугаарын утсаар мэдээлэл авч болно.
“ДЭЭД БОЛОВСРОЛ- ЭРИН ҮЕ” сэтгүүлийн зөвлөл
ДЭЭД БОЛОВСРОЛ-ЭРИН ҮЕ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ
№ |
Докторын нэр |
Утасны дугаар |
Чиглэл |
Албан газар
|
1 |
Б.Баясгаланмөнх
|
99378082 |
Анагаах ухааны доктор |
АУС |
2 |
О.Отгонтогоо
|
94332233 |
Эм зүйн ухааны доктор |
АУС |
3 |
Б.Мэндхүү |
99700232 |
Боловсролын ухааны доктор |
АУС |
4 |
Д.Дуламсүрэн |
94690036 |
Сувилахуйн удирдлагын магистр, Боловсрол судлалын магистр |
АУС |
5 |
Н.Тэгшжаргал |
99169576 |
Боловсрол судлалын удирдахуйн ухааны доктор, дэд профессор |
Дархан Дээд сургууль |
6 |
А.Лосол
|
99163849 |
Боловсрол судлалын удирдахуйн ухааны доктор, дэд профессор |
Дархан Дээд сургууль |
7 |
М.Сувдаа |
99048885 |
Боловсролын ухааны доктор, дэд профессор |
Хүмүүнлэгийн ухааны их сургууль |
8 |
Л.Нарантуяа |
99378536 |
Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор |
АУС |
9 |
Ц.Батбаатар
|
99075972 |
Химийн ухааны доктор, дэд профессор |
ШУТИС |
10 |
У.Мөнхцэцэг |
99376789 |
Боловсролын ухааны доктор |
ШУТИС |
11 |
Я.Батцэцэг
|
99375171 |
Техникийн ухааны доктор |
ШУТИС |
12 |
С.Галбадрах
|
99014445 |
Менежментийн ухааны доктор, дэд профессор |
ШУТИС |
13 |
З.Нэргүй |
99038537 |
Хөдөө аж ахуйн ухааны доктор |
ХААИС |
14 |
И.Батхишиг |
99066208 |
Бизнесийн удирдлагын ухааны доктор |
ХААИС |