САЙХАН СЭТГЭЛ-2022 уулзалт

2022 оны 6-р сарын 13 өдөр

     АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн үе, үеийн төгсөгчдийг хооронд нь танилцуулах, ахмад үеийнхний амжилт бүтээлээр бахархах, төгсөгчдийн залгамж холбоог батжуулах зорилгоор зохион байгуулагддаг “САЙХАН СЭТГЭЛ-2022” уулзалт 2022.06.03-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 
     Энэхүү уулзалт нь 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил 1980, 1990, 2000, 2010, 1971, 1981,1991, 2001, 2011, 1972, 1982, 1992, 2002, 2012 оны төгсөгчид оролцож, 53 жилийн түүхтэй сургуулийн маань анхны төгсөгч Ж.Цогзолмаа, Д.Хишигчулуун, А.Цэвэлмаа, Ж.Бадамлянхуа (1971 оны сувилагчийн ангийн төгсөгч) нар хүрэлцэн ирсэн нь бидний уулзалтын нэгэн онцлог байлаа. Уулзалтын үеэр хүрэлцэн ирсэн эрдэмтэн, багш нар, төгсөгч нартаа                Сургуулийн удирдлага, Дархан-Анагаах төгсөгчдийн холбоо мэндчилгээ дэвшүүлж, шилдэг төгсөгчиддөө Өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав. 
     Эмийн салбар болон боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж үнэтэй хувь нэмрээ оруулсан Монгол улсын гавъяат багш Дэмбэрэлийн Алтанхүү, Клиникийн профессор, Төрийн дээд алтан гадас одонт, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, ахлах багш Дангаагийн Оюун нарыг сургуулийн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж алдаршуулав.


 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 710
  • Энэ сард: 1,222
  • Нийт: 411,222