АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн 2022-2023 оны хичээлийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулагдлаа.

2022 оны 9-р сарын 9 өдөр

          АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 09-р сарын 01-ний өдөр Хичээлийн А байрны Эрдмийн өргөөнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Тус үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн захирал Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нээж үг хэлэв. 
Энэ үеэр хөтлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг бүх шатны сургалтын байгууллагад дээдлэн залах, их хааны үйл хэргийг алдаршуулах арга хэмжээг зохион байгуулах ажлын удирдамжийг танилцуулсан. 
Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш доктор Д.Алтайхүү Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэрэг, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эрхэмлэн дээдлэх, эв эеийг батжуулах түгээн дэлгэрүүлэх зорилгоор багш, оюутнуудад лекц уншив. 

2022-2023 оны хичээлийн шилдэг 5 элсэгч  Цэрэвийн Оюун-Эрдэнэ /Эх барихуй/,  Батбаярын Алтанзул /АУСБ/, Чулуунбаатарын Намуун /Эм найруулагч/,  Бат-Очирын Номин-Эрдэнэ /Лабораторийн техникч/,  Жаргалын Уянга /АУСБ/ нарт СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ 5000000 ТӨГРӨГ-ний батламжийг,  шилдэг 7 элсэгч Мөнхбат овогтой Мөнхжин /АУСБ/, Буян-Өлзийн Түмэннаст /Сувилахуй/, Цэрэнбатын Алтанзул /Хөдөлгөөн засалч/, Батчулууны Чойнаран /Уламжлалтын засалч/,  Доржийн Цэвээндулам /Сувилагч/, Эрдэнийн Нэргүй /Уламжлалт анагаахын сувилагч/, Хаш-Эрдэнийн Жаргал /АУСБ/ нарт даралтны аппарат, чагнуурын иж бүрдлийг дурсамжийн хамт гардуулсан байна.

Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/392 дугаар тушаалаар “ Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан”-аар Эрдэм шинжилгээ, мэдээлэл технологийн албаны дарга, эм зүйн ухааны доктор О.Отгонтогоо, Сувилахуйн тэнхимийн ахлах багш О.Отгонтөгс, Л.Оюун-Эрдэнэ нар шагнагдсан. Шагналыг  АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн Захирал Анагаах ухааны Доктор Б.Баясгаланмөнх, Эрүүл мэндийн газрын дарга, эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Б.Батцэнгэл нар гардуулж өглөө. 
Нээлтийн үеэр Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш, Доктор, дэд профессор, Боловсролын тэргүүний ажилтан, Алтангадас одонт Лүндэгийн Нарантуяа, Оюутны зөвлөлийн дарга Б.Чингис, шилдэг элсэгч Ж.Уянга нар нийт оюутнууддаа мэндчилгээ дэвшүүлж, сурах их үйлсэд нь амжилт хүсэв. 

Хичээлийн жилийн эхний хонхыг эгшиглүүлж шинэ элсэгчид анхны хичээлээ эхлүүллээ. 

 

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020