ЭМ НАЙРУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ БМИҮЗ-ӨӨС ТОМИЛОГДСОН ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ АЖИЛЛАА

2023 оны 6-р сарын 2 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн ЭМ НАЙРУУЛАГЧ бэлтгэх сургалтын хөтөлбөрийг БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэх хөндлөнгийн шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд 2023 оны 05 дугаар сарын 30-өөс 31-ны өдрүүдэд сургууль дээр ажиллаж өөрийн үнэлгээний тайлангийн нотлох баримт болон сургалтын орчинтой танилцлаа.

Шинжээчдийн багийг Шинэ анагаах ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал, доктор Ц.Мөнхтуяа ахалж, Этүгэн их сургуулийн Эм зүйн сургуулийн захирал С.Идэртунгалаг, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Эм зүйн удирдлага, зохион байгуулалтын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, зохицуулагчаар БМИҮЗ-ийн ахлах шинжээч Б.Мядагмаа нар ажиллаа.

Эм найруулагч хөтөлбөрөөр 20 жилийн хугацаанд тасралтгүйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж 890 мэргэжилтэн төгсөж, хөтөлбөрийн шинэчлэлтүүдийг 2004, 2018, 2020 онуудад хийсэн байна.  

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 389
  • Энэ сард: 501
  • Нийт: 410,501