МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

2023 оны 10-р сарын 2 өдөр

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар    Анагаах ухааны сургууль
1.  “Эх барихуй” бакалаврын хөтөлбөр,
2.  “Эм найруулагч” дипломын хөтөлбөр,
3. “Сувилахуй” бакалаврын хөтөлбөр,
4. “Сувилахуй” дипломын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүллээ.

2023 оноос эхлэн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ дараах онцлог, давуу талуудтай болов.
1. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг блокчэйн системээр баталгаажуулдаг.
2. Магадлан итгэмжлэлийн давтамжийг илтгэх тэмдэглэгээтэй.
3. Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж төгсөгчдийн дипломын үнэт цаасан дээр “Магадлан итгэмжлэгдсэн” утга бүхий нууцлалтай дардас тавигддаг байна.


 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020