Сургалтын хөтөлбөрүүд

2020 оны 5-р сарын 30 өдөр

Хүний их эмч

АУ-аар бакалаврын боловсрол эзэмшин их сургууль төгсөж буй Хүний их эмч гэж CanMEDS-ийн үндсэн 6 үүргийг хослуулан өвчтөн, үйлчлүүлэгч төвтэй анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг өндөр мэдлэг, эмнэлзүйн ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилдээ жинхэнэ мэргэшисэн цогц чадамжтай хүнийг хэлнэ. Хүний их эмч нь эзэмшсэн мэргэжлээрээ мэдээллийг цуглуулж тайлбарлах, эмнэлзүйн шийдвэр гаргахад санал өгөх, оношилгоо, эмчилгээний тодорхой үйлдлүүдийг хийж гүйцэтгэх чадвартай байна. Хүний их эмч ньхарилцагч, хамтрагч, зохион байгуулагч, зөвлөгч, тасралтгүй суралцагч, мэргэжилтэн хэмээх 6 үндсэн үүргийг гүйцэтгэх чадвартай байна.

Монгол анагаах ухааны их эмч

Анагаах ухааны өндөр мэдрэг оношилгооны багажаар нотолсон өвчнийг Монгол анагаах ухааны үндсэн суурь зарчимтай уялдуулан эмчлэх цогц чадамж эзэмшүүлэх, Уламжлалаа хадгалсан, уян хатан, хөрвөх чадвартай, орчин үеийн нийгмийн хэрэгцээ, ажлын байранд тавигдах мэдлэг, ур чадварыг хангасан, дэлхийн Анагаах Ухааны Боловсролын эмч мэргэжилтэн бэлтгэх суурь стандартад нийцсэн хөтөлбөр болно.

Шүдний их эмч

Нүүр ам судлалын мэргэжлийн бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн нүүр амны их эмч нь нүүр амны түгээмэл тохиолдох өвчин эмгэгүүд, согог, гажгуудын оношилгоо, эмчилгээ ба урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх ур чадвар бүхий бэлтгэлтэй, эмнэлзүйн харилцааны болон гардан хийх ур чадвартай, эмчийн ёс суртахуунаар төлөвшсөн мэргэжилтэн болно.

Био-анагаах судлаач

Анагаах ухааны судалгаа шинжилгээ, хөгжлийг эрчимжүүлж нэн хурдацтай хөгжүүлж байгаа салбар нь био-анагаахын салбар юм. Энэхүү  мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэн нь биологийн ерөнхий процесс, халдварт өвчний үүсгэгч, бактер болон вирусыг дархлааны хариу урвал, тархвар судлал, дархлаа оношлогоо, харшил судлал, молекул биологи, вакцин судлал, удамзүйн зөвлөгөө өгөх чадвартай мэргэжилтэн болно.

Нийгмийн эрүүл мэнд судлалч

Нийгмийн эрүүл мэнд судлалч нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тогтоох судалгаа хийх, эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, түүнийг арилгах, устгахад чиглэсэн ажлыг санаачлан, удирдан зохион байгуулах, хяналт тавих, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих болон хамгаалах үйл ажиллагааг салбар дундын оролцоотойгоор шийдвэрлэх мэдлэг чадвартай, анагаахын бакалаврын боловсрол эзэмшсэн мэргэжилтэн байна.

Сувилахуй

Сувилахуйн суурь мэдлэг, сувилахуйн үйл ажиллагааны гардан ажилбаруудыг эзэмшсэн, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй байгаль, нийгэм, ахуйн орчны хүчин зүйлүүдийг үнэлж чаддаг мэргэжилтэн болж төгсөнө.

Эх барихуй

Хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, технологи үйлдлийг гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн болно.

Уламжлалт Анагаахын Засалч

Энэхүү хөтөлбөрөөр бэлтгэн гаргасан мэргэжилтэн нь уламжлалт анагаахын болон жүдо бариа заслын тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх чадвартай, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, гэмтэл зэрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эмнэлгүүд, сувилал, спортын клубуудад ажиллаж уламжлалт заслын эмчилгээ болон жүдо бариа заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Сургалтын хөтөлбөрт заагдсан 25 кредитийн жүдо бариа заслын хичээлийг Японы Токио Ариаке Их сургуулийн мэргэжлийн багш нар заах ба Японы Токио Ариаке Их сургууль дээр хийх болно.

Хөдөлгөөн засалч

Хүний бие махбодийн хөдөлгөөний үйл ажиллагаа, хөдөлгөөний алдагдлыг нь сэргээн сайжруулах, тогтворжуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёс хэвтүүлэх, хөдөлгөөн засал эмчилгээний стандарт үйлдлүүдийг гүйцэтгэх мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ.

Эм найруулагч

Төрөл бүрийн эмийн хэлбэр, эмийн бэлдмэлийг найруулан бэлтгэх, хэрэглэгдэхэд туслах бодисуудыг оновчтой сонгох, эмийн ургамлын түүхий эдийг бэлтгэх, эм эмийн зүйлийг хадгалах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх мэдлэг чадваруудыг эзэмшиж төгсөнө.

Лабораторийн техникч

Олон улсын жишигт хүрсэн, судалгаа нотолгоонд суурилсан, эмнэлзүйн шинжилгээ хийх технологиудыг эзэмшин нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн болно.

 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020