ТҮРЭЭЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2021 оны 9-р сарын 27 өдөр Дархан-Уул аймаг дахь салбар АУС

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн цайны газрыг түрээслүүлэх объектын танилцуулга
Хаяг: Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж 130
 

Үйл ажиллагааны чиглэл Талбайн хэмжээ Хэмжих нэгж Тайлбар
Цайны газар (Багш, ажилтан, оюутнуудын) 112.6 м.кв Хичээлийн А байранд В давхарт байрлана


АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн цайны газрыг түрээслэх сонирхолтой аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. Үүнд:
–    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, түрээслэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрх бүхий бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
–    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2020 он/
–    Санхүүгийн чадварыг нотлох баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулийн этгээд бол 2020 оны баталгаажсан санхүүгийн тайлан, талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг/
-    Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх
–    Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал
Түрээслүүлэх объектын 1 сарын 1м.кв үнийн доод хэмжээ 6000₮ /зургаан мянган төгрөг/:
Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: Дархан-Уул Аймгийн Дархан сум 13-р баг, 30-р хороолол, Жаргалантын 1 дүгээр гудамж Анагаах Ухааны Сургууль хичээлийн А байр А-204 тоот өрөө. Утас: 99046754, 99529093
Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2020