Ачаалж байна

“ХАЛУУН СЭТГЭЛ” АЯНД НЭГДЛЭЭ

Админ 2024 оны 2-р сарын 29 өдөр

Улсын хэмжээнд нийт нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан малчдад туслах аян, хөдөлгөөн, үйл ажиллагааг байгууллага, иргэд, хамт олноороо өрнүүлж байна. Энэ аянд тус сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэгдэж хандиваар цугласан 
-    Хивэг 57 шуудай
-    Гурил 20 кг
-    Лаа, бээлий, чүдэнз, нэмнээ, гэрийн эмийн сан, витамин С, ариун цэврийн цаас зэрэг нийт 2,855,250 төгрөгийн эд зүйлсийг Дархан-Уул аймгийн Онцгой комиссд хүлээлгэн өглөө.  

“ХАЛУУН СЭТГЭЛ” хандивын аянд нэгдсэн багш, ажилтан, оюутнууд, аяныг зохион байгуулахад идэвхтэй оролцсон Х.Оюунгэрэл, Э.Энхзаяа багштай АУСБ-I, ЭМБС-I дамжааны оюутнууддаа талархал илэрхийлье. 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 211
  • Энэ сард: 4,122
  • Нийт: 416,153