Ачаалж байна

" Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Ногоон Дархан-2032

Админ 2024 оны 6-р сарын 3 өдөр

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан " Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Ногоон Дархан-2032, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуулийн хэрэгжүүлдэг Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандарт, Eco university хөтөлбөрийн хүрээнд жил бүр Төгсөгчдийн төгөлд төгсөх дамжааны оюутнууд мод тарьдаг билээ. 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн төгсөх дамжааны оюутнууд Хонгор суманд байрлах тус сургуулийн эмийн ургамлын полигонд 2024 оны 04-р сарын 27-ний өдөр бөөрөлзгөнө 50 ширхэг, монос 100 ширхэг, өрөл 100 ширхэг, хар интоор 135 ширхэг, үхрийн нүд 103 ширхэг нийт 488 ширхэг модны суулгац тарилаа. Мод тарих ажилд төгсөх дамжааны 45 оюутан, төгсөх дамжааны зөвлөх багш нарын төлөөлөл Д.Отгонцэрэн, Х.Өлзийжаргал, оюутан хариуцсан арга зүйч Ц.Батцэцэг нар оролцлоо. 


МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН БАГШ, ОЮУТНУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 64
  • Энэ сард: 16,621
  • Нийт: 459,066