
Япон улсын KYUSHU их сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессор, доктор Наоко Хикита, эх баригч Айго Toухара нар АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуульд 2024.03.11-ний өдөр зочилж, эх барихуйн багш нартай хамтран хэрэгжүүлэх “Монгол эмэгтэйчүүдийн жирэмсэн үеийн биеийн жингийн хяналт” судалгааны ажлын талаар хэлэлцэв.