АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны сургуулийн багш, судлаачдын “Эрдмийн чуулган Дархан-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эмнэл зүйн салбар хуралдаанд шалгарсан илтгэлүүд:
• Тэргүүн байр: Уушгины үрэвслийн эмгэг загварт эрхэм-8 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судалсан дүн. Г.Ууганцэцэг, Б.Дэжидмаа, А.Ану, Б.Ууганбаяр, Ч.Эрдэнэчимэг, Ч.Чимэдрагчаа, Т.Алимаа
• Дэд байр: Дархан-Уул аймаг дахь таваас доош насны хүүхдүүдийн уушгины хатгааны үеийн антибиотик хэрэглээг судлах нь. Г.Мөнхмандах, Ц.Мөнхнаран, Н.Энхцэцэг, Х.Оюунгэрэл
Боловсрол судлалын салбар хуралдаанд шалгарсан илтгэлүүд:
• Тэргүүн байр: “Тонгоруу” танхим сургалтын аргыг сургалтад ашигласан үр дүн. З.Баттунгалаг, Б.Оюунчимэг, П.Мөнхзул
• Дэд байр: Артишок (Cynara scolymus L.) ургамлын чанарын үнэлгээний тоон үзүүлэлтийг бусад судалгаатай харьцуулсан үр дүн. Ц.Нандинсүрэн, Б.Баясгаланмөнх, Э.Энхзаяа
E-poster илтгэлийн төрөлд шалгарсан илтгэлүүд:
• Тэргүүн байр: Дархан-Уул аймгийн хүн амын дунд антибиотик тэсвэржилтийг илрүүлэх нь. Г.Мөнхмандах, Х.Оюунгэрэл, Ц.Мөнхнаран, Н.Энхцэцэг
• Дэд байр: Их шүүдэргэнэ (Chelidonium majus) ургамлын чанарын шинжилгээний үр дүн. Э.Өнөбилэг, П.Мөнхзул, С.Одончимэг, М.Оюун
“Эрдмийн чуулган Дархан-2024” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж оролцсон нийт Судлаач багш, ажилтнууддаа болон Шилдгээр шалгарсан багш, судлаачдадаа халуун баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!