Ачаалж байна

“Судлаач оюутан-2024”

Админ 2024 оны 5-р сарын 31 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуулийн “Судлаач оюутан-2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04-р сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Модератороор: “Залуу судлаач” клубын тэргүүн, Сувилагчийн 1-р дамжааны оюутан С.Дэлгэрмаа болон Оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан, АУСБ-ын 2-р дамжааны оюутан Л.Тэлмэн нар ажиллав.
АМАН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД ШАЛГАРСАН ИЛТГЭЛҮҮД:
 Тэргүүн байр: Залуу насныхны дунд артерийн даралт ихсэх өвчний өртөлтийг тодорхойлох нь. Ш.Ариунсайхан (Сувилахуйн 301-р хэсэг), Удирдсан багш Д.Оюунцэцэг, Э.Ариунцэцэг
 Дэд байр: Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн зарим үнэлгээ. М.Нямсүрэн, Т.Ариунтуяа, Д.Янжинлхам, Б.Ичинхорлоо (Хөдөлгөөн заслын 101-р хэсэг). Удирдсан багш: Л.Ганчимэг
 Гуравдугаар байр: Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийн оюутнуудын гэр бүл төлөвлөлтийг үнэлэх нь. Н.Баасансүрэн, Н.Долгоржав (Сувилахуйн 302-р хэсэг). Удирдсан багш Д.Оюунцэцэг
И-ПОСТЕР ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД ШАЛГАРСАН ИЛТГЭЛҮҮД:
 Төгсөлтийн өмнөх үйлдвэрлэлийн дадлагаар эзэмшсэн ур чадварыг цогц чадамжийн зарим үзүүлэлттэй харьцуулсан үр дүнгээс. О.Есүбилэг, Б.Эрдэнэбилэг, М.Эрдэнэбулган (Лабораторийн 302-р хэсэг, Сувилахуйн 402-р хэсэг, Эм найруулагчийн 301-р хэсэг). Удирдсан багш Б.Мишээл, Д.Мөнх-Эрдэнэ
 Эхчүүдийн амаржсаны дараах сэтгэл гутралд өртөлтийг судлах нь. З.Дөлгөөн (Сувилахуйн 302-р хэсэг). Удирдсан багш Д.Оюунцэцэг
 Тариалсан үсүү-кориандрын (Coriandrum sativum L) ургамлын биологийн идэвхт бодисыг судалсан дүн. Ц.Мөнх-Учрал, Х.Нямцэцэг, Номин-Эрдэнэ (ЭМСБ 208-р хэсэг, АУСБ 206-р хэсэг). Удирдсан багш З.Баттунгалаг, М.Оюун, Л.Мөнхчулуун “Судлаач оюутан-2024” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж оролцсон нийт судлаач оюутнууд, удирдсан багш нар болон шилдгээр шалгарсан баг хамт олонд халуун


баяр хүргэж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 29
  • Энэ сард: 16,795
  • Нийт: 459,240