Олон улсын “Сувилагчдын өдөр”-т зориулан зохион байгуулсан “8th INTERNATIONAL VIRTUAL CONFERENCE ON NURSING, AND HEALTH SCIENCES” эрдэм шинжилгээний хурлыг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль, Япон улсын Жичи-ийн Анагаах Ухааны Сувилахуйн сургууль, Франц улсын Моулин хот дахь Улаан Загалмайн Сувилахуйн сургуулиас хамтран 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурлыг нээж АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн захирал Б.Баясгаланмөнх (АУ-ы доктор, дэд профессор), Япон улсын Жичи-ийн Анагаах Ухааны сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал Izumi Kohara (RN, DNSc, CCRP) нар үг хэлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд зочин илтгэгчээр Улаанбаатар Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн багш Д.Дуламсүрэн (Сувилахуйн ухааны доктор), Японы улсын Shumei их сургуулийн Сувилахуйн сургуулийн Rie Fujikawa (RN, PHN, BN, M.D.S ), Япон улсын Жичи-ийн Анагаах Ухааны Сувилахуйн сургуулийн лектор Kenji Watanabe нар оролцлоо.
Энэ удаагийн хуралд дэлхийн 7 улс орны 26 байгууллагийн төлөөллөөс нийт 65 илтгэл ирүүлж, аман илтгэлийн төрлөөр 12 илтгэл, e-poster илтгэлийн төрлөөр 15 илтгэл хэлэлцэгдлээ. Хуралд ирүүлсэн илтгэлүүд нь сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, сувилахуйн боловсрол, сувилагч болон үйлчлүүлэгчийн ёс зүй зэрэг өргөн асуудлыг хөндсөн нь чухал ач холбогдолтой байлаа.
Зохион байгуулагч: АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах ухааны сургуулийн ЭШМТА, Сувилахуйн Тэнхим