БНСУ-ын Тээврийн Үндэсний Их Сургуулийн захирал Yoon Seungjoe, оюутны албаны дарга Kim Gyungbum, гадаад харилцааны албаны дарга Won Jongsung, ерөнхий асуудал эрхэлсэн захирал Lee Hyunmi, нарийн бичгийн дарга Kim Yeonhee болон оюутны төлөөллүүд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуульд 2024 оны 7-р сарын 2-ны өдөр айлчилж, сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгууллаа. Тус ёслолын үйл ажиллагааны үеэр сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх хэлсэн үгэндээ хоёр сургууль нь багш, оюутан солилцоо; хамтарсан судалгааны ажил; соёлын хөтөлбөр зэрэгт хамтран ажиллах болсныг онцлон дурдав. Үйл ажиллагааны дараа БНСУ-ын Тээврийн Үндэсний Их Сургуулийн оюутны төлөөллүүдээс БНСУ-ын үндэсний урлаг, соёлын үзүүлбэрүүдээс толилуулав.