Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАВТАН БАТАЛГААЖУУЛАЛТАНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Админ 2021 оны 3-р сарын 3 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ НЭЭЛТТЭЙ СУРГУУЛЬ БОЛОХ эрхэм зорилгынхоо хүрээнд 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандартыг сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирч, бүтээмж, цаг ашиглалт нэмэгдэхийн зэрэгцээгээр багш, оюутан, төгсөгчдийн сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлдэг давуу талтай.Тус сургуульд хэрэгжиж буй чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001:2015 стандартын давтан аудит 2021 оны 02 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд стандарт хэмжилзүйн газрын даргын тушаалын дагуу СХЗГ-ын ахлах аудитор Л.Золзаяа, Дархан-Уул аймгийн СХЗХ-ын аудитор Б.Баярбаатар нар цахим, танхим хосолсон хэлбэрээр аудитыг явуулж гэрчилгээг амжилттай үргэлжлүүлэн эзэмших аудитын багийн дүгнэлт гаргасан байна.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 38
  • Энэ сард: 16,700
  • Нийт: 459,145