Сувилахуйн сургалт:
Сувилагч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт нь /Postgraduate training nurse/ сувилахуйн төгсөлтийн өмнөх сургалтыг дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөний дараа төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, багц цагийн хэлбэрээр явагдана. Төгсөлтийн дараах сургалт нь мэргэшил эзэмших, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх илүү үр дүнд суурилсан сургалт юм.
Сувилахуйн сургалтын элсэлт
АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Төгсөлтийн дараах сургалт нь журмын дагуу жил бүрийн 10-р, 3-р сард эхлэх ба сургалтын бүртгэл 9-р, 2-р сард цахим хэлбэрээр явагдана.
- 2024-2025 оны хичээлийн жилийн НАМРЫН улирлын элсэлт явагдаж байна: ЭНД ДАРЖ бүртгэлийн мэдээлэлтэй танилцана уу.
- Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтанд элсэгчид:
- Мэргэжлийн дипломтой байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
- Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх
Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид:
- Төрөлжсөн мэргэшлийн дипломтой байх
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
- Төрөлжсөн мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан байх
- Элсэгчдийн бүрдүүлэх материал:
- Өргөдөл (Суралцуулахыг хүссэн өргөдөл өөрийн гараар бичсэн байх)
- Анкет ( ЭНД ДАРЖ татаж авна уу)
- Дипломын хуулбар (нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна)
- Лицензийн хуулбар (нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Суралцуулахыг хүссэн албан газрын бичиг (Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд)
- Бүртгэлийн хураамж төлсөн байх
- 3х4 хэмжээтэй зураг 3%
- Нүхтэй нимгэн хавтсанд материалыг хийсэн байна
- Төлбөрийн мэдээлэл:
-
- Сургалтын төлбөр төлөх
-