Ачаалж байна

“CAPPING AND PINNING CEREMONY” ҮЙЛ АЖИЛЛАГАА

Админ 2021 оны 7-р сарын 7 өдөр

       Сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн онол, үзэл баримтлал, үйл хэргийг залгамжлан суралцаж байгаа оюутнуудыг сувилагч мэргэжлийхээ үнэ цэнийг мэдэрч, нинжин сэтгэл хайр халамжийг мэргэжлийнхээ үндсэн мөн чанар болгон, сахилга бат хариуцлагыг чанд сахин, ёс зүйг эрхэмлэсэн мэргэжилтэн болгохоор эмнэлзүйн орчинд мэргэжлийн дадлага хийлгэхээр ёслол төгөлдөр үдэх, СУВИЛАГЧ мэргэжлээрээ бахархах, үйлчлүүлэгчдэд чин сэтгэлээсээ туслах, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “CAPPING AND PINNING CEREMONY” үйл ажиллагааг “НЭГ СУВИЛАГЧ-НЭГ ОЮУТАН” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сувилахуйн алба, Сувилахуйн тэнхим, Сургалтын бодлого зохицуулалтын алба хамтран 2021 оны 06-р сарын 08-ны өдөр цахимаар зохион байгууллаа. Үйл ажиллагаанд сувилахуйн үндэс, сувилахуйн ур чадварын хичээлүүдийг амжилттай дүүргэсэн Сувилахуй, Сувилагчийн ангийн 20 оюутан оролцож эмнэлзүйн ур чадварыг дадлагыг амжилттай, хариуцлагатай гүйцэтгэхээ илэрхийлж цагаан малгай өмсөж, лаа асааж, оюутны тангараг өргөлөө. Үйл ажиллагаанд БНСУ-ын Ионсей Их Сургуулийн туслах судлаач Д.Дуламсүрэн цахимаар оролцож “CAPPING AND PINNING CEREMONY” үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, БНСУ-ын Ионсей Их Сургуулийн судлаач Мeherun Nesa, Agani Afaya нар оюутнуудад мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Дархан-Уул аймаг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сувилахуйн албаны дарга А.Оюун-Эрдэнэ, Р.Оюунтуяа нар “Нэг сувилагч Нэг оюутан” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оюутнуудад цахимаар хүргэлээ.

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 29
  • Энэ сард: 16,691
  • Нийт: 459,136