Ачаалж байна

“Их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам ”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна

Админ 2021 оны 10-р сарын 12 өдөр

       БШУ-ны сайдын 2021 оны оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/290 дугаар тушаалаар баталсан “Их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”, АШУҮИС-ийн захирлын 2021 оны А/174 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/75 дугаар тушаал “АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуульд Корона вируст халдвар (Ковид-19)-ын үед танхимын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг батлан, зүйл заалт бүрийг ханган мөрдөн ажиллаж байна. Тус сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/74 дугаар тушаалаар Корона вируст халдвар (Ковид-19)-ын сэргийлэлт, хяналтын багийг томилон, шаардлагатай мэдээ, тайланг Дархан-Уул аймгийн онцгой комисс, Эрүүл мэндийн газарт хүргүүлэн ажиллаж байна.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 15
  • Энэ сард: 16,677
  • Нийт: 459,122