Ачаалж байна

АШУҮИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ ШИНЭ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛНО

Админ 2022 оны 2-р сарын 16 өдөр

       УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар нарын албаны хүмүүс АШУҮИС-ийн Дархануул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль дээр 2022 оны 01 сарын 22-ний өдөр ажиллалаа.
      Тус сургууль нь 52 жилийн түүхтэй, 14 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг, 60 багш, 1000 орчим оюутан суралцдаг. Энэ жил Спорт заалны өргөтгөлийн барилга, дотуур байрны барилгын их засварыг нийт 2.0 тэрбум төгрөгөөр хийхээр болсон.
      Мөн АШУҮИС-ийн Дархан-уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 50 ортой, 8 давхар эмнэлгийн зураг төсөв, газрын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн бөгөөд 2023 оноос барьж эхлүүлэхээр боллоо.

                        
 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 11
  • Энэ сард: 16,916
  • Нийт: 459,361