Ачаалж байна

CAPPING AND PINNING CEREMONY - 2022

Админ 2022 оны 6-р сарын 8 өдөр

         Сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн үзэл баримтлал, үйл хэргийг залгамжлан суралцагч оюутнуудын сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, нинжин сэтгэл, хайр халамжийг түгээж, сахилга бат хариуцлагыг чанд сахин, ёс зүйг эрхэмлэсэн мэргэжилтэн болгохоор эмнэлэг дээрх эмнэлзүйн дадлагад ёслол төгөлдөр үдэх CAPPING AND PINNING CEREMONY-2022 үйл ажиллагаа 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд мэргэжлийн суурь шалгалт, сувилахуйн үндэс, сувилахуйн ур чадвар хичээлээ амжилттай дүүргэсэн Сувилахуй, Сувилагч хөтөлбөрөөр суралцагч оюутнууд, Сувилахуйн тэнхим, Сургалтын алба, Сургуулийн удирдлага болон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сувилахуйн албаны төлөөлөл оролцож оюутнуудын эмнэлзүйн дадлагад амжилт хүсч, мэндчилгээ  дэвшүүллээ.  

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 15
  • Энэ сард: 16,677
  • Нийт: 459,122