
“Уламжлалт анагаах ухааны сувилагч” бэлтгэх дипломын сургалтын хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч амжилт хүслээ.