Ачаалж байна

ХӨТӨЛБӨРИЙН ДЭД ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Админ 2022 оны 12-р сарын 13 өдөр

   Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Захирлын 2022 оны 10 дугаар сарын 27-ныөдрийнА/225тоот тушаал “Хөтөлбөрийн хорооны үйлажиллагааг зохицуулах журам” шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор тус сургуулийн “Хөтөлбөрийн дэд хороо”-ны үйл ажиллагааг зохицуулах журам, бүрэлдэхүүнийг Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, сургуулийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/87 тоот тушаалаар шинэчлэн батлагдлаа. Тус журамд тусгагдсанаар сургуулийн Хөтөлбөрийн дэд хороо сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах,шинэчлэх, хэрэгжүүлэхажлыгмэргэжиларгазүйгээрханган, үрдүнг тооцож, сургалтын хөтөлбөрийг дотоодын, олон улсын хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хариуцан ажиллана. Мөн батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулгын давхардлаас сэргийлэх, хөтөлбөр хоорондын уялдааг хангах, тэнхимээс ирүүлсэн саналыг хэлэлцэж хөтөлбөрт өөрчлөлт оруулах, хичээлийн агуулга, чанарын талаар багш, суралцагчид, төгсөгчид, олгогчдын судалгааны үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, төгсөлтийн шалгалтын санд үнэлгээг хийх, төгсөлтийн баримт бичигт (диплом) хяналт тавих зэрэг үйл ажиллагааг явуулахаар тусгасан байна. 2022-2023 оны хичээлийн жилд Хөтөлбөрийн дэд хороо нь дараах бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

Хөтөлбөрийн дэд хороон дарга.    Б.Баясгаланмөнх (АУ-ны доктор, дэд профессор) 

Нарийн бичиг. Б.Хандаа (Сургалтын албаны дарга, БС-ын магистр)
     Гишүүд:         
          О.Отгонтогоо (ЭШМТА-ны дарга, ЭЗУ-ны доктор, дэд профессор)
          Б.Мэндхүү (Дэд профессор багш, Боловсрол судлалын доктор)
          Д.Алтайхүү (Дэд профессор багш, Боловсрол судлалын доктор)
          П.Дуламжав (Эмнэлзүйн тэнхимийн эрхлэгч, АУ-ны магистр)
          Д.Оюунцэцэг (Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, БС-ын магистр)    
          Д.Мөнх-Эрдэнэ (ЭЗБА-ын тэнхимийн эрхлэгч, ЭЗУ-ны магистр)
          М.Нарантуяа (НЭМ-УАУ-ны тэнхимийн эрхлэгч, БС-ын магистр)
          Н.Баярмаа (СШУ-ны тэнхимийн эрхлэгч, ХШ-ын магистр)
          Т.Заяа (Оюутны албаны дарга, БУ-ын магистр)
          Ц.Эрдмаа (Эмнэлзүйн тэнхимийн ахлах багш, АУ-ны магистр)
          Г.Ууганцэцэг (НЭМ-УАУ-ны тэнхимийн ахлах багш, АУ-ны магистр)
          Х.Оюунгэрэл (ЭЗБА-ын тэнхмийн ахлах багш, АУ-ны магистр)
          Л.Отгонтөгс (Сувилахуйн тэнхимийн ахлах багш, БС-ын магистр)
     Оюутны төлөөлөл         
     Ажил олгогчийн төлөөлөл
     Төгсөгчдийн төлөөлөл
     Хөтөлбөрийн дэд хорооны ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион
байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
•     2022-2023 оны хичээлийн жилд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох
•     Мэргэжилтний цогц чадамжид суурилсан сургалтын хөтлбөр боловсруулах, сургалтын чанар, технологийн сайжруулах, эмнэлзүйн орчинд оюутны дадлагажих боломжийг нэмэгдүүлэх, оюутны портвель хавтсыг бүрдүүлэх, багшийн алтан дүрэм, багшийн ажлын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд тулгуурлан багшийн ажлын хавсыг шинэчлэн бүрдүүлэх чиглэлээр хөтөлбөрийн дэд хорооноос үе шаттай үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 6
  • Энэ сард: 16,668
  • Нийт: 459,113