Ачаалж байна

“СУВИЛАХ ЭРДЭМ” ур чадварын тэмцээн

Админ 2023 оны 5-р сарын 11 өдөр

2023.05.04.


    АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн ахмад багш, клиникийн профессор, дэд профессор Х.Амаржаргалын нэрэмжит “СУВИЛАХ ЭРДЭМ” сувилахуйн ур чадварын тэмцээн 2023 оны 05 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд уламжлал болгон зохионбайгуулдаг тус тэмцээнд Сувилахуйн II, III, IV, Сувилагчийн II, III дамжааны оюутнууд 6 багт хуваагдан тэмцээний удирдамжийн дагуу сувилахуйн гардан үйлдлийг хийх даалгавруудыг гүйцэтгэн мэдлэг, ур чадвар, хандлагаа үнэлүүлэн өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр Дархан-Уул аймгийн ЭМГ-ийн сувилахуй, хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн О.Хишигсүрэн, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС-ийн Сувилахуйн тэнхимийн ахлах багш Г.Намжилмаа, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны арга зүйч Ш.Чанцалням ажилласан байна. Энэхүү тэмцээний зорилго нь оюутны онолын мэдлэгийг бататгах, гардан хийх ур чадвар, багаар ажиллах чадвар, сэтгэн бодох шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх,
сувилагч мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлэх, сурталчлахад оршино.

Тэмцээний “ТЭРГҮҮН” байранд Сувилахуй-IV дамжааны “Skiiled nurse” баг,
“ДЭД” байранд Сувилагч-II дамжааны “Сувилагч 302” баг,
“ГУТГААР” байранд Сувилахуй-III дамжааны “Code blue” баг,
“ТУСГАЙ” байранд Сувилахуй-II дамжааны “Цагаан зүрх” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээнд “ТЭРГҮҮН” байр эзэлсэн баг “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн боллоо.


Зохион байгуулагч: Сувилахуйн тэнхим
Ивээн тэтгэгч: “Анхаарал” шүдний эмнэлэг

.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 10
  • Энэ сард: 16,915
  • Нийт: 459,360