СУВИЛАХУЙН бакалавр, дипломын сургалтын хөтөлбөрүүдийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэх хөндлөнгийн шинжээчдийн баг 2023 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд ажиллаж сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн 7 шалгуур, 26 шаардлагын дагуу өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримт, сургалтын орчинтой танилцлаа.
Шинжээчдийн багийн ахлагчаар АУ-ны магистр, клиникийн профессор С.Сэргэлэнчимэг, бүрэлдэхүүнд сувилахуйн ухааны доктор, дэд профессор Ц.Оюундарь, сувилахуйн ухааны магистр Ц.Амаржаргал, Г.Шүрэнмягмар, зохицуулагчаар БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах шинжээч Н.Түмэнжаргал нар ажиллаа.