Ачаалж байна

БШУЯ-ны Дээд боловсролын сургалтын байгууллагын 2022-2023 оны хичээлийн жилийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг баталгаажуулах, дүгнэх ажлын хэсэг сургууль дээр ажиллаа

Админ 2024 оны 4-р сарын 2 өдөр

БШУ-ны сайдын 2023 оны А/240 дүгээр тушаалаар батлагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэлэх 266 шалгуурын 2022-2023 оны хичээлийн жилийн гүйцэтгэлийн үзүүлэлтийг баталгаажуулах, дүгнэх ажлын хэсэг тус сургууль дээр 2024 оны 04-р сарын 02-ны өдөр ажиллаа. БШУЯ-ны салбарын хяналтын газар, Дээд боловсролын бодлого, удирдлага, зохицуулалтын газар, Цахим бодлого, статистик мэдээллийн газар, Боловсролын ерөнхий газрын Хяналт-Шинжилгээ, дотоод аудитын газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг магадлан итгэмжлэл, суралцагч, төгсөгч, тэтгэлэг тусламж, оюутанд чиглэсэн үйлчилгээ, багшлах бүрэлдэхүүн, сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сургалтын орчин, хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, санхүү гэсэн 12 бүлэг, 266 үзүүлэлтийн нотлох баримттай танилцаж, баталгаажуулалт хийж ажиллаа.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 84
  • Энэ сард: 16,641
  • Нийт: 459,086