
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шинжээч нар 2024 оны 6-р сарын 20-ний өдөр тус сургууль дээр ажиллаа. Шинжээч Н.Ганзориг, Д.Сарангэрэл нар сургуулийн удирдлагуудтай уулзалт хийж, байгууллагын магадлан итгэмжлэлийн тайлангийн дагуу сургалтын орчин, тайлантай холбоотой материалтай танилцлаа.