ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР-ийг угтан АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн Захирлын 2025 оны А/99 дугаар тушаалаар, сургуулийн 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд урлаг, спортын амжилтаар манлайлсан 4, нийгмийн идэвхээр манлайлсан 2, зорилтод бүлэгт чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд 2, судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрөөр манлайлсан 2 нийт 10 оюутанд 5.0 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дараах оюутнуудад гардуулав. Үүнд:
1. Лабораторийн техникчийн 201-р хэсгийн оюутан А.Ундармаа, 3.82 голч дүнтэй суралцан, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулж, бусдыгаа манлайлсан амжилтаар;
2. Эм найруулагчийн 301-р хэсгийн оюутан О.Солонгоо, 3.77 голч дүнтэй суралцан, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанууд зохион байгуулж, бусдыгаа манлайлсан амжилтаар;
3. Анагаахын суурь боловсролын 204-р хэсгийн оюутан Ц.Бялхамбилэг, 3.53 голч дүнтэй суралцан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын амжилтаар;
4. Лабораторийн техникчийн 201-р хэсгийн оюутан Х.Марал-Эрдэнэ, 3.87 голч дүнтэй суралцан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын амжилтаар;
5. Эх барихуйн дэд бакалаврын 202-р хэсгийн оюутан Г.Маралжин, 3.77 голч дүнтэй суралцан, урлаг, спортын амжилтаар;
6. Эм найруулагчийн 302-р хэсгийн оюутан У.Мөнгөнзул, 3.14 голч дүнтэй суралцан, урлаг, спортын амжилтаар;
7. Анагаахын суурь боловсролын 203-р хэсгийн оюутан Б.Ариун-Эрдэнэ, 3.5 голч дүнтэй суралцан, урлаг, спортын амжилтаар;
8. Анагаахын суурь боловсролын 205-р хэсгийн оюутан Э.Батбаяр, спортын амжилтаар;
9. Сувилахуйн бакалаврын 203-р хэсгийн оюутан Г.Хонгорзул, нийгмийн хариуцлагын хүрээнд;
10. Сувилахуйн бакалаврын 202-р хэсгийн оюутан Г.Идэрмөнх нийгмийн хариуцлагын хүрээнд тус тус шалгарсан байна.
ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ОЮУТАН, ЗАЛУУСТАА ХҮРГЭЕ.