Ачаалж байна

Багшийн алдар хүндэтгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа

Админ 2020 оны 9-р сарын 29 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС нь Дэлхийн багш нарын өдөр-ийг угтан 2020.09.25-нд багшийн алдрыг сурталчлах, алдаршуулах, багш оюутны эргэх холбоог бэхжүүлэх зорилгоор Захиргаа хүний нөөцийн албаны дарга Н.Жаргалсайхан, Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн ахлах багш Б.Туяа нартын Багшийн алдар хүндэтгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. ЗХНАлбаны дарга Н.Жаргалсайхан нь 1997 оноос тасралтгүй 23 жил ажилласан. Ажиллах хугацаандаа боловсон хүчин, диспетчер багш, багш, тэнхимийн эрхлэгч, Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар, Эм зүй, Био-Анагаахын тэнхимийн ахлах багш Б.Туяа сургуульдаа 25 жил ажилласан ба ажиллах хугацаандаа биохимийн багш, 2014-2017 онд Био-Анагаахын тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байна. 2 багшийн олон жил үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж, сургуулийн хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагнагдаж байсан байна. Мөн энэ үйл ажиллагааны үеэр Сургуулийн хүндэт дэвтэрт бичигдсэн батламжийг гардуулж өглөө.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 69
  • Энэ сард: 16,974
  • Нийт: 459,419