Ачаалж байна

“Чанартай боловсрол – Хүний хөгжил” мэдээ

Админ 2020 оны 12-р сарын 15 өдөр

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас Орон нутаг дахь Их, дээд сургуулиудын хүрээнд зохион байгуулдаг “Дээд боловсролын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг 4 дэх жилдээ “Чанартай боловсрол – Хүний хөгжил” сэдвийн дор Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консорциум, Монгол улсын зүүн бүс дэх Дорнод Их Сургууль, баруун бүс дэх Ховд Их Сургуультай хамтран 2020.12.04-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Тус хуралд нийслэл болон 9 аймгийн нийт 21 дээд боловсролын байгууллагаас 44 бүтээл ирүүлсэнээс 20 илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлыг АШУҮИС-ийн боловсрол хариуцсан дэд захирал, МУ-ын гавъяат багш, МАУ-ны академийн гишүүн, академич Г.Батбаатар нээж, МУБИС-ийн зөвлөх, доктор, профессор С.Батхуяг зочин илтгэлээр оролцлоо. Энэхүү хурал нь дээд боловсролын талаарх Монгол улсын болон Дэлхийн чиг хандлага, судалгааны их сургуулийг хөгжүүлэх сайн туршлага, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цар хүрээ нь нэмэгдсээр байгаа цахим хичээл, түүний хэрэгжилтийн байдал, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж, багшийн болон оюутны хөгжих боломж зэрэг олон чухал асуудлыг хөндөж, мэдээ мэдээллийг солилцож, сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлсэнээрээ ач холбогдолтой боллоо.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 41
  • Энэ сард: 16,703
  • Нийт: 459,148