
Захирлын 2024 оны А/80 дугаар тушаал "Ажлын хэсэг томилох тухай", сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө-2030, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажилтыг хангах, БМИҮЗ-ийн шалгуур шаардлагын хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгээс боловсруулсан асуумжийн дагуу 2023 оны төгсөгчдөөс мөшгөх I шатны, 2021 оны төгсөгчдөөс мөшгөх II шатны судалгааг зөвлөх багш нарыг түшиглэн 2024.10.14-21-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.