Оюутнуудын мэдлэг, чадвар, хандлагыг эмнэлзүйн орчинд төлөвшүүлэх, ажил олгогч байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагаатай эмнэлгүүдэд ур чадварын дадлага семинарын хичээлүүд орж байна. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өлзий амгалан эмийн сан, Эрдэнэт Сэргээн засах төв, Ахмадын хөгжлийн төвд мэс заслын сувилахуй, яаралтай тусламж, хүүхдийн сувилахуй, өрхийн сувилахуй, нүд чих хамар хоолойн сувилахуй, эмзүйн зохион байгуулалт бүртгэл тооцоо, хөдөлгөөн судлал, бие бялдар судлал хичээлүүд зохион байгуулагдаж байна.