
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуультай хамтын ажиллагаатай Гэйтвэй Карьер Консалтинг ХХК-иас тус сургуулийн төгсөлтийн өмнөх эмнэлзүйн дадлага гүйцэтгэж байгаа оюутнуудад “Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ - Боломж” сургалт, хэлэлцүүлгийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Үйл ажиллагааг Гэйтвэй Карьер Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хатантуул, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ын доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх нар нээж, сургагч багш Б.Оюунхишиг “Ажил мэргэжлийн гараа, миний мэргэжлийн үнэ цэнэ” сэдвээр, сургагч багш Э.Оюунжаргал “Эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын 6 зорилт” сэдвээр, Бизнес хөгжил хариуцсан захирал Ж.Энхжаргал “Мөрөөдлийн амьдралаа урлахуй” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар cувилагч мэргэжлийн үнэ цэнэ, харилцаа хандлага, эмчлүүлэгчийн хүлээлт зэрэг харилцааны болон ёс зүйн суурь ойлголтуудаас гадна эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын зорилт болох өвчтөнийг зөв таних, үр дүнтэй харилцаа үүсгэх, өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын баталгаажуулалт хийх, эмнэлгээс шалтгаалах халдваруудаас урьдчилан сэргийлэх, өвчтөний уналтаас шалтгаалсан аюулын эрсдэлийг бууруулах зэрэг ажлын байран дээр нэн чухал сэдвүүдийн талаар цогц ойлголтуудыг өгсөн бөгөөд багийн ажлын үеэр оюутнууд сурсан мэдлэгээ бодит кэйсүүд дээр ажиллаж баталгаажууллаа. Мөн төгсөлтийн өмнөх эмнэл зүйн дадлагын үед гарсан бэрхшээл, ололт амжилтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.