
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Хөгжлийн бодлого-2030”, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг хөгжүүлэх “Стратеги төлөвлөгөө-2030”-ны зорилт, Стандарт хэмжилзүйн газрын менежментийн тогтолцооны стандартын тэмдэглэгээ хэрэглэх тухай Б/08-15 тоот гэрээний дагуу чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2016 олон улсын стандарт, боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2021 олон улсын стандартыг хослуулан хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхны уулзалт 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө, ажлын хэсгийн гишүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах тухай, ажил үүргийн хуваарилалтын талаар ярилцаж, санал солилцов.