
Дархан-Уул аймгийн Боловсролын газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын 7 хоног эхэлсэнтэй холбогдуулан төгсөх ангийн сурагчдад зориулан их, дээд сургуулиудтай танилцах өртөөчилсөн аяллыг 2025 оны 03-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Их Дээд Мэргэжлийн Сургуулиудтай хамтран зохион байгуулж байна.
Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, 9 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, сургалтын хөтөлбөр, элсэлт авах хөтөлбөрүүд, Монгол Улсын Засгийн Газрын 102-р тогтоол, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, Франц улсын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх сувилахуйн сургууль, Япон улсын Жичи Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран хэрэгжүүлдэг оюутан солилцоо хөтөлбөрийн талаар болон сургалтын орчин, материаллаг баазтай танилцлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хөтөч багшаар хичээлийн туслах ажилтан Б.Ариунболд, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, сургалтын хөтөлбөр, элсэлт авах хөтөлбөрүүд, Монгол Улсын Засгийн Газрын 102-р тогтоол, сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар сургалтын албаны дарга Б.Хандаа, Франц улсын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн сургуультай хамтран хэрэгжүүлдэг оюутан солилцоо хөтөлбөрийн талаар хөтөлбөрт хамрагдсан сувилахуйн 4-р дамжааны оюутан Ж.Урангуа, Япон улсын Жичи Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран хэрэгжүүлдэг оюутан солилцоо хөтөлбөрийн талаар хөдөлгөөн заслын 3-р дамжааны оюутан Б.Халиун, Б.Алтанзул нар хүргэлээ.
Мөн сурагчдын сургууль танилцах өртөөчилсөн аяллын явцад сувилахуйн хөтөлбөр, сургалтын орчны талаар сувилахуйн тэнхимийн багш Д.Отгонцэрэн, дадлагажигч багш О.Хажидмаа нар, эх барихуйн хөтөлбөр, сургалтын орчны талаар эмнэл зүйн тэнхимийн багш Ж.Номин-Эрдэнэ, Х.Мөнхчулуун нар, эм найруулагч, эм зүйчийн хөтөлбөрийг эмзүйн тэнхимийн дадлагажигч багш Л.Хулан, Х.Өлзийжаргал нар, Уламжлалт анагаахын сувилагч, Уламжлалт засал хөтөлбөрийг нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш Б.Дуламсүрэн, багш А.Батзул нар, Хөдөлгөөн засал хөтөлбөрийг нийгмийн эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш Л.Ганчимэг, Б.Баатархуяг нар, лабораторийн техникч хөтөлбөрийг анагаахын суурь боловсролын тэнхимийн дадлагажигч багш О.Оюунсүрэн, Б.Мишээл нар тус тус дэлгэрэнгүй тайлбарлаж сурталчиллаа.
Сургуулийн “Сайхан-Сэтгэл” эмнэлгийн сувилагч Ц.Номин-Эрдэнэ, лаборант З.Оюунтогтох нар ахлах ангийн сурагчдад эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, хүчилтөрөгчийн коктейль бэлтгэн үйлчиллээ. Сургуулийн оюутны зөвлөлийн дарга Б.Отгон-Өлзий, оюутны зөвлөлийн хамт олон, оюутны SORA клуб, Анагаах тун клуб, Сайхан-Сэтгэл клубийн хамт олон үйл ажиллагааныхаа талаар сурагчдад мэдээлэл хүргэж хамтран ажиллаа.
Мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчид, оюутнууддаа баярлалаа.
Манай сургуулийг зорин ирсэн нийт сурагчдадаа элсэлтийн ерөнхий шалгалтад нь өндөр амжилт хүсье.