Ачаалж байна

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁНГИ АЙМГИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

Админ 2024 оны 7-р сарын 3 өдөр
Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн Боловсролын удирдлагын байнгын хорооны дарга Yun Tae Gil тэргүүтэй, Кёнги аймгийн хурлын гишүүд, төлөөлөгчид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Дархан-Уул аймаг салбар Анагаах Ухааны Сургуульд 2024 оны 7-р сарын 3-ны өдөр зочилж, албан уулзалтыг хийлээ. Тус уулзалтын хүрээнд 2026 онд Дархан-Уул аймагт ашиглалтад орох Их сургуулийн эмнэлгийн хүний нөөцийг БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлуулж, чадавхжуулахад БНСУ-ын Кёнги аймгаас дэмжин ажиллахаа илэрхийллээ.
БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 43
  • Энэ сард: 18,191
  • Нийт: 460,636