Ачаалж байна

Сургалтын орчин, эмнэлэг,оюутны дотуур байр

Админ 2020 оны 5-р сарын 15 өдөр

Оюутны байрны танилцуулга:
1.    Оюутны байр нь 1983 оноос хойш 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
2.    Манай оюутны байр нь  Дархан хотын шилдгийн шилдэг, БСШУСЯ, МОХ-оос зарласан уралдаанд 2015, 2018 онуудад “ ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР”-аар шалгарч байсан. 
3.    Нийт 300 оюутан хүлээн авах хүчин чадалтай
4.    Нэг тасагт 4 оюутан амьдардаг
5.    Стандартын дагуу сорох төхөөрөмжөөр тоноглож тохижуулсан халуун усны өрөө 2 болон 3 давхруудад бий .
6.    Дэлгүүр өдөр бүр 08 - 22 цаг хүртэл ажиллах боломжтой
7.    Давхар бүр 4-5 хөлдөөгчтэй
8.    Оюутны байрны стандарт шаардлагыг хангасан угаалгын өрөө давхар бүрд  байдаг 
9.    Оюутны нийтийн гал тогооны өрөө давхар бүрд 4 ширэм бүхий 4 цахилгаан зуухтай
10.     ОО –ын өрөө нь стандартын шаардлага хангасан бөгөөд  ахуйн усны алдагдалгүй эко гоожууртай 
Ур чадварын өрөө 
Иж бүрэн мулъяж,  тоног төхөөрөмж бүхий тохижилттой өрөөнд оюутнууд чөлөөт цагаараа мэргэжлийн хичээлийн ур чадвараа дээшлүүлэх, дадлагажих нөхцөл боломжоор хангагдсан.
Интернет өрөө
Скайнер, принтер бүхий 10ш компьютертэй  интернетийн өрөөнд оюутнууд бие даалт, даалгавараа хийх нөхцөл боломж бүрдсэн.
Номын сан 
Номын сан 56 оюутны суудалтай, номын фонддоо 2700 гаруй номтой, үүнээс мэргэжлийн 2500, уран зохиолын 200 гаруй номтой 
Харуул хамгаалалт:
24 цагаар 4 ээлжийн жижүүр ажиллаж байна. Орчин үеийн IP камержуулаттай. 

Оюутны  байрын  товч танилцуулга
Оюутны байр нь : БНМАУ-ын Сангийн Яам, Статистикийн Төв газраас баталсан зураг төслийн дагуу 300 оюутан суух хүчин чадалтай 2483,6 м2 ашигтай талбай бүхий 4 давхар оюутны дотуур байрыг 1983 оны 12 сард ашиглалтанд оруулснаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн захиргаа оюутны тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхааран оюутны  байрны стандартад нийцүүлэн цогц арга хэмжээг авч оюутны байрны гадна талд ногоон байгууламж, гэрэлтүүлэг  бүхий хашаа, амарч тухлах сүүдрэвч, зам талбай,  сагсны талбайг шинээр хийж, байрны цонхыг бүрэн  вакуумжуулж,  бүх давхруудад ус цэвэршүүлэгч  тавьж, иж бүрэн камержуулсан. Гал тогооны зориулалтын өрөө, халуун усны өрөө, 00-ын өрөөг шинэчлэн засвар хийж иж бүрэн тохижууллаа. Оюутны  байрны оюутнууд мэдээ мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор номын сан, интэрнет WIFI  орчин,  10 компьютер, скайнер, принтер  бүхий иж бүрэн комьпютер интернэтийн  өрөө гэх мэтийг шийдэж өгсөн бөгөөд, жил бүр оюутнуудын дунд төлөвшил соёл хүмүүжлийн ажил, хууль эрх зүй, эрүүл мэнд, спорт урлагийн арга хэмжээнүүдийг төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна
Оюутны  байранд амьдарч буй оюутнууд  жил бүр сурлага, урлаг спортын амжилтуудаар Дархан хотдоо төдийгүй улс орондоо  ямагт манлайлагч болж сургууль хамт олныхоо нэр хүндийг  өргөж байдаг. Үүнд:
    2015 онд Дархан хотын  ИДМС-ын “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” оюутны байр
    2015 онд БСШУЯам, МОХ-оос зарласан уралдаанд  “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР”
    2018 онд БСШУЯам, МОХ-оос зарласан уралдаанд  “ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙР” аар дахин шалгарч хошой тэргүүний байр болсон.
 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 181
  • Энэ сард: 3,411
  • Нийт: 413,411