Ачаалж байна

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Админ 2024 оны 6-р сарын 11 өдөр

СУРГАЛТЫН ЗЭЭЛ

Дотоод, гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр, мөн дотоодын сургалтын 

байгууллагад дэд бакалавр хөтөлбөрөөр суралцах иргэнд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгоно.

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 500 болон түүнээс дээш байх
  • Үндсэн хөтөлбөрөөр  суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй
  • Даатгалд хамрагдсан байх
  • Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад эхний хоёр жилийг амжилттай суралцаж, гадаадын хамтран ажиллагч дээд боловсролын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах эрх (2+2 хөтөлбөр) авсан тохиолдолд

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ…/
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь (И-Монгол цахим системээс)
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
  • Ирээдүйн зорилго тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/

 

ЗАРИМ ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН ТЭТГЭЛЭГ

Хөтөлбөрийн нэр Боловсролын зэрэг Голч дүн
1 Сувилахуй

Дэд бакалавр, бакалавр (дэд бакалавр болон бакалаврын үндсэн хөтөлбөрөөр хоёр дахь удаагаа суралцагч)

           2.8-аас доошгүй
2 Нийгмийн ажилтан
3 Номын сан
4 Хоол зүй, шим судлал
5 Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны 1 хүүхэд (мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэл)
6 Хэл засалч
7 Хөдөлгөөн засалч
8 Хөдөлмөр засалч
9 Сэтгэл зүйч
10 Арга зүйч
11 Бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн Багш хөтөлбөрөөр суралцагч
  • Тавигдах шаардлага:
    • Монгол Улсын иргэн байх;
    • Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
    • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
    • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
    • Дэд бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч нь элсэлтийн шаардлага хангасан байх, үргэлжлүүлэн суралцагч нь өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.
    • Дотоодын сургалтын байгууллагад элсэн суралцагч бол элсэлтийн шалгалтад тухайн мэргэжлийн чиглэлийн шалгалтад 501ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 3.0, түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн, 2.8 – 3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр заасан мэргэжлийг 2 дахь мэргэжлээр сонгон дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцаж болно.
    • Суралцагч нийтлэг шаардлагаас гадна төгссөнөөс хойш орон нутгийн байгууллагад 3 жил, нийслэлд 5 жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.
    • Хүсэлт (батлагдсан маягтаар) /Татах…./;
    • Иргэний үнэмлэхийн хуулбар(И-Монгол цахим системээс)
    • Дэд бакалавр, бакалаврт шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (И-Монгол цахим системээс)
    • Суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
    • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
    • Төрсний лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Бүрдүүлэх материал:

    Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.

 

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР СУРАЛЦАГСАД

Хөтөлбөрийн нэр Боловсролын зэрэг Голч дүн
1 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч

Дэд бакалавр, Бакалавр, Магистр, Доктор

 

 

2 Бүтэн өнчин суралцагч Дэд бакалавр,    бакалавр,      2.0 доошгүй
3 Эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/ эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн
4 Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн
5 Цаатан, Урианхай, Тува өрхийн суралцагч бакалавр
6 Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд нь дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцагч

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах;
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах;
  • Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх;
  • Суралцагч зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;

Бүрдүүлэх материал:

Дотоодын сургалтын байгууллагын суралцагч нь дараах материалыг бүрдүүлж, сургуульдаа өгнө.

  • Хүсэлт (батлагдсан маягтаар);  /Татах…./
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Дэд бакалавр, бакалаврт шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч) (И-Монгол цахим системээс)
  • Үргэлжлүүлэн  суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
  • Төрсний лавлагаа /төрсний гэрчилгээний хуулбар
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
  • Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • Цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт (хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт)

БАГШ, БАГШ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАГЧ,БАГШ АЖИЛТНЫ 1 ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн хамрах хүрээ:

    1. Багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч;
    2. Багш мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцагч;
    3. Дадлагажигч багш;
    4. Боловсролын (01) чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцагч;
    5. Багш мэргэжлээр хөрвөх бакалаврын хөтөлбөрийн суралцагч;
    6. 15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд;

Нийтлэг шалгуур:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Зохих журмын дагуу элссэн, дээд боловсролын мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцдаг байх;
  • Багш, суралцагч дэмжлэгээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн нь багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.7-оос доошгүй, магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 3.0-оос доошгүй,
  • Багш, ажилтны хүүхэд бол өмнөх улиралд сонгон судалсан бүх хичээлд амжилттай үнэлэгдсэн байх;

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт (батлагдсан маягтаар) /Татах…./
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (И-Монгол цахим системээс)
  • Шинээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (Цахим системээс)
  • Үргэлжлүүлэн суралцагч голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт
  • Төрсний лавлагаа (И-Монгол цахим системээс)
  • Магистрын болон хоёр дахь мэргэжлээр бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийн элсэгч бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • Багш мэргэжлийн сонгон бүлгийг төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч нь багш мэргэжлийн сонгон бүлэгт амжилттай суралцсаныг гэрчлэх батламжийн хуулбар;
  • Магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч нь ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт,
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (И-Монгол цахим системээс)
  • Багш мэргэжлээр дадлагажигч нь суралцсан хугацааны голч дүнгийн хуудас, дадлагын удирдамж,
  • Дадлагажигчаар ажиллах сургуулийн захиалга, сургуулийн тодорхойлолт;
  • Суралцагчийн эцэг, эхийн ажилласан жилийг тодорхойлох байгууллагын тодорхойлолт

Тэтгэлэг баталгаажих процесс:

Суралцагч суралцаж төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, нийслэлд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаар тэтгэлэг баталгаажна.

1.    Сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд элсэгчдэд дараах боломжууд нээлттэй байна.  Үүнд: 
    Францын Мулан хотын Улаан загалмайн дэргэдэх Сувилахуйн Сургууль, Японы Жичи анагаах ухааны сургууль, Японы Мацудо сургууль, Тайландын Чанг Май сургууль, ОХУ-ын Байгалийн Анагаах Ухааны Сургууль, БНХАУ-ын Хөх хотын Анагаах Ухааны Сургуулийн оюутнуудтай хамтарсан дадлага хийх, шалгуур хангасан тохиолдолд тухайн оронд дадлагын тайлан хамгаалах боломжтой.
    Сувилахуй, Сувилагч мэргэжлээр суралцах хугацаандаа герман хэлний B1 түвшин хангасан тохиолдолд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үргэлжлүүлэн сурч, ажиллах боломжтой.
    Уламжлалт засалч хөтөлбөрөөр суралцагчид нь Япон улсад дадлага хийх боломжтой.
 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 196
  • Энэ сард: 138,753
  • Нийт: 581,198