Ачаалж байна

БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Админ 2024 оны 9-р сарын 19 өдөр

“ДАРХАН-АНАГААХ” төгсөгчдийн холбооны бүтэц, үйл ажиллагаа

Нэг: Нийтлэг үндэслэл

            Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль болон хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс Төрийн бус байгууллага /гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус/ байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана

Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталснаар  байгуулагдсанд тооцно.

            Төрийн бус байгууллага нь хуульд заасны  дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Төрийн бус байгууллага нь өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.

Хоёр: Төрийн бус байгууллагын зорилго

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн төгсөгчдөд зориулсан олон тал үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах, төгсөгчдийг тасралтгүй хөгжүүлэх зорилготой.

Гурав: Үйл ажиллагааны чиглэл:

  • Төгсөгчдийн судалгааг гарган ажиллах
  • Төгсөгчдийн салбар хороодыг үе шаттайгаа байгуулах
  • Төгсөгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах
  • Төгсөгчид болон сургуулийн харилцаа холбоог бэхжүүлэх
  • Гишүүд харилцан туршлага мэдээлэл, туршлага солилцох

Дөрөв: Төгсөгчдийн холбооны бүтэц

Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, салбар зөвлөл гэсэн бүтэцтэй байна

 

 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2020-2024
  • Сайтын хандалт:
  • Өнөөдөр: 99
  • Энэ сард: 11,068
  • Нийт: 453,513